СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Нарны хороолол“-д анх гал гарсан айлд харгалзах хүнгүй бага насны хүүхдүүд байсан
Өчигдөр шөнө “Нарны хороолол”-д гал гарч, Онцгой байдлын алба хаагчид ажиллаж унтраасан.
Урьдчилсан байдлаар галд 7-10 давхрын айлууд өртсөн байж магадгүй байна.
Энэ талаар ОБЕГ-аас "Өчигдөр /2024.10.17/ Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын байранд айлд гал түймэр гарсан дуудлага 22:22 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж 7, 8 давхарт айлын тагтны хэсгийн галын тархалтыг 23:26 цагт зогсоож, гал түймрийг 23:38 цагт бүрэн унтраасан" гэв.
Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр "Нарны хороолол"-д анх гал гарсан айлд харгалзах хүнгүй бага насны хүүхдүүд байсан гэжээ.









