ШУУРХАЙ: Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Одончимэгийг хахуулийн хэргээр баривчилжээ
2024 оны 10 сарын 17
СБД-ийн ЗДТГ-ын дарга Н.Одончимэг өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, түүнийг 48 цаг саатуулаад байгаа бөгөөд цагдан хориог сунгах эсэхийг прокурорын саналаар шүүх шийдэх аж.
Н.Одончимэг нь 2013-2017 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн, 2017-2024 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга, саяхнаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659599
0 эможи
Зочин
2024-10-17 11:15
энэ авгай хүүхнүүд улс төр мөнгөний үнэр авчихаараа улам солиотой шулам болдог юм байна, орон нутагт намаар хүмүүсийг хагаралдуулж байгаа гол хүмүүс намын солиотой авгай нар байх юм, тэд шордоод тэнэг залуус нэг нэгнийхээ аминд хүрэх энүүхэнд байна
Зочин
2024-10-17 09:09
Хүүхнүүд ч алжийн даа…сая нэг яаажийсан ЭМДЕГ дарга тэтгэврийн авгай бямбасүрэнг авилгын хэргээр шоронд шаачихсан даа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс