БЗД-ийн ИТХ-ын шинэ дарга Ч.Мэндсайхан 1 тэрбумаар үнэлэгдэх орон сууц, 402 сая төгрөгийн мал, 156 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, улмаар төлөөлөгч нарын 86 хувийн саналаар Чимэд-Очирын Мэндсайхан БЗД-ийн ИХТ-ын даргаар сонгогдлоо.
Ч.Мэндсайхан нь БЗД-ийн ИТХ-ын ажлын албаны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн орон тооны бус бие төлөөлөгч, Шударга Иргэдийн Нэгдсэн эвсэл намын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн.
Тэгвэл Ч.Мэндсайхан АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “156,6 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 271.4 сая хэмээн мэдүүлжээ.
Мөн 903 сая төгрөгийн 2 орон сууцтай, 1 автозогсоолтой, 100 сая төгрөгийн 5 машинтай, 200 сая төгрөгийн газар, 156 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлсэн байна.
Тухайлбал,
- Суудлын жижиг машин Geely,
- Bo Rui GE- 1,
- Суудлын жижиг машин,Toyota, Vitz- 1,
- Жижиг оврын ачааны машин,Hyundai, Porter- 1,
- Жижиг оврын ачааны машин,Hyundai, Porter- 1
Мөн 402 сая төгрөгийн малтай байна. Үүнд:
- Хурдан удмын адуу-6,
- Үхэр-101,
- Хонь-400
АЧ.Мэндсайхан хувьд 2020 оноос Баянзүрх дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажилласан 4 жилийн хугацаанд орлого нь 30 сая төгрөгөөс 156 сая төгрөг болж , ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгө нь 485 саяас 903 сая 2 орон сууцтай болж өсжээ.









