НИТХ-ын 45 гишүүнээс хамгийн залуу нь 30 настай бол дийлэнх нь эрх зүйч мэргэжилтэй байна
2024 оны 10 сарын 14
НИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ. Энэ хурлаас хотын даргыг сонгоно.
Хуралд энэ сарын 11-ний өдрийн сонгуулийн үр дүнгээр, тойрог тус бүрээсээ хамгийн олон санал авсан, 45 гишүүн оролцож байна.
НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 27 нь АНХ УДАА, 13 нь хоёр дахь удаа, 4 нь гурав дахь удаа, дөрөв дэх удаагаа сонгогдсон 1 төлөөлөгч байна.
Мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 1 төлөөлөгч сонгогджээ.
НИТХ-ын 45 гишүүнээс хамгийн залуу нь 30 настай бол дийлэнх нь эрх зүйч мэргэжилтэй байна.
Тухайлбал,
- 18 буюу 40 хувь нь эрхзүйч,
- 10 буюу 22.2 хувь нь инженер,
- 7 буюу 15.5 хувь нь санхүү, эдийн засагч,
- 4 буюу 8.8 хувь нь бизнесийн удирдлага,
- 3 буюу 6.6 хувь нь улс төр судлаач,
- 2 буюу 4.4 хувь нь багш,
- 1 нь соёл урлагийн удирдлагын мэргэжилтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?








1

659490
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс