ТАНИЛЦ: Дараах 6 байршилд зам хааж, засварлаж байна
2024 оны 10 сарын 13
Энэ сарын 11-ний 22:00 болон 23:00 цагаас эхлэн дараах 6 байршилд авто замыг хааж, шинэчилж байна. Үүнд,
- Налайхын авто замаас “Скай ресорт” хүртэлх авто замыг аравдугаар сарын 11-ний өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
- Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Гадаад харилцааны яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
- "Хоме плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
- Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замын баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
- Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Барс" захын уулзвар хүртэлх авто замын урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 11-ний өдрийн 22:00 цагаас 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж шинэчилнэ. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?








1

659448
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс