Ууттай тарваганд хийсэн шинжилгээний хариу 48-72 цагийн дараа гарна

2024 оны 10 сарын 08

Arslan.mn
Өнөөдөр буюу 10.08-ны өдөр "Блью Скай" зочид буудлын 2 дугаар давхрын ариун цэврийн өрөөнөөс ууттай тарвага олдсон гэсэн дуудлага мэдээлэл ЗӨСҮТ-ийн утсанд ирж, тус мэдээллийг өгсөн иргэн өөрөө халуурсан зовуурьтай байна гэжээ.

Дуудлагаар ЗӨСҮТ-ийн баг очиж тарваганы махыг авч, шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа ба 48-72 цагийн дараа хариу гарах юм байна.

Мөн СБД-ийн Эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн хамтарсан бүрэлдэхүүн баг тархвар зүйн тандалт судалгааны мэдээлэл цуглуулахаар ажиллаж байгаа аж.

ЗӨСҮТ-ээс зөвлөмжийн дагуу тухайн өрөөг ариутгаад хөл хорио тавих шаардлагагүй гэж үзжээ. Одоогоор тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд үйлчлүүлсэн болон ажилтнууд тарваган тахлын эрсдэлгүй болохыг мэдэгдэж байна хэмээн ЗӨСҮТ-өөс мэдэгдэл гаргажээ. Тухайн дуудлагыг анх өгсөн иргэнийг олж тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа гэв.

Arslan.mn
 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659372
1 эможи

russia
2024-10-09 08:56
orosiin tagnuuluudiin horlon suitgeh ajillagaa
keyboard_arrow_up