Х.НЯМБААТАР: Ажил, амьдралаа БАЯНГОЛТОЙ холбосон Б.СЭМЖИДМААГ нийслэлд дэвшүүлж байна

2024 оны 9 сарын 28

Arslan.mn

2024 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхлээд хоёр хонож байна. Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо.

Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Баянгол дүүргээс НИТХ-д нэр дэвшиж буй Б.Сэмжидмаа, Ж.Батбаясгалан, Ч.Мэндбаяр, Д.Ихбаяр, Э.Энхтөр, Ө.Сумъяабазар нарын зургаан нэр дэвшигч болон Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй 41 нэр дэвшигч , иргэд, сонгогчид оролцлоо.

Үйл ажиллагааг нээж Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “2024-2028 он бол нийслэлчүүд бидний хувьд хөгжлийн тэсрэлт хийх он жил байна. Хамтдаа “Шинэ-Улаанбаатарыг бүтээцгээе” гэх уриатайгаар энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцож байна.

Бид ирэх оны төсөвт Баянгол дүүргийн 1-р хорооллын арын дэнжийн гэр хорооллын өрхийг hybrid орон сууцжуулах төсвийг тусгуулж чадсан. Хот төлөвлөлт хийхэд оролцож, иргэдээ түрээсийн орон сууцанд байх төлбөрийг хүртэл шийдэх болно. Тэгж байж гэр хорооллын иргэд тав тухтай орчинд амьдрах боломжтой болно. Утааны гурван том голомтод дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж зарчмыг баримталж ажиллаж байна. Улаанбаатар хот 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 14 хотын зохион байгуулалтруу шилжинэ. Өөрөөр хэлбэл Баянгол хот, Сонгинохайрхан, Чингэлтэй хот болгож, хот өөрийн асуудлыг өөрсдөө шийддэг байх боломжийг бүрдүүлнэ.

Би Баянгол дүүргээс нийслэлд дэвшиж буй зургаан нэр дэвшигчээ сонгохдоо Баянголоосоо гаралтай, дүүргээ сайн мэддэг, сайн ажилладаг, сайн туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ сонгосон. Та бүхэн багаар нь дэмжээрэй.” хэмээлээ.

Мөн тэрээр Баянгол дүүргээс НИТХ-д нэр дэвшиж буй дэвшигч нарыг танилцуулсан бөгөөд энэ үеэр “Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмааг би дүүргийнхээ ажил, амьдралыг хамгийн сайн мэддэг хүн гэж бодож нэр дэвшүүлсэн. Түүний хувьд амьдралынхаа 20 гаруй жилийг Баянгол дүүрэгтэй холбосон учраас дүүргийнхээ өнцөг булан бүрийг сайн мэддэг, дүүрэгтээ юу хэрэгтэй, иргэддээ юу хэрэгтэйг маш сайн ойлгодог. Тиймээс би түүнийг нийслэлд дэвшүүлж байна. Та бүхэн Б.Сэмжидмааг дэмжээрэй.” гэдгийг энэ үеэр онцолсон юм.  

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659165
0 эможи

keyboard_arrow_up