ФОТО: Яармагийн ШИНЭ ГҮҮРНИЙ зорчих хэсгийг НЭЭЛЭЭ

2024 оны 9 сарын 26

Arslan.mn

Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ.

Үргэлжлүүлэн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлыг энэ онд багтаан дуусгах юм байна. Тус зам, гүүрэн байгууламж нь Яармагийн авто замаас “ТЭЦ-IV”-ийн авто зам хүртэл 2.84 км урттай. 2022 онд тус гүүрний бүтээн байгуулалт, 2023 оны наймдугаар сард авто замын ажил эхэлж байжээ.

Уг авто зам, гүүрэн байгууламжийг барихад 13 нэгж талбарыг чөлөөлөх, 37,000 шоо метр хөрс хуулалт, 350,000 шоо метр далангийн дүүргэлт, даланд хоёр үе даацын гео тор дэвсэх, 8,000 метр чулуун хашлага, 20,000 шоо метр буталсан чулуун суурь, гурван цэгт найман ширхэг 800мм-1,000мм голчтой дулааны шугамыг шинэчилж, нэвтрэх сувагт, 510 урт метр цэвэр усны шугамыг нэвтрэх сувагт оруулах ажлууд хийгдсэн байна.

Наадамчдын авто замыг Энхтайвны өргөн чөлөөтэй холбох гудамж замын эхний хэсэг нь өнөөдөр хөдөлгөөн нээж буй уг гүүрэн байгууламж, зам. Уг замыг “Хархорин” захын авто замтай холбох,  ТЭЦ-IV-ийн замын төгсгөл буюу Гурвалжингийн гүүр, “Хөсөг трейд” рүү явдаг хөндлөн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажлыг үргэлжлүүлнэ. Тус авто зам Эрчим хүчний гудамжтай огтлолцох бөгөөд зургаан эгнээ асфальт бетон хучилттай 1.6 орчим км авто зам байхаар төлөвлөжээ. Одоогоор ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан, зам барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Яармагаас хотын төвийг чиглэж, оргил цагт 16,000 автомашин зорчдог байна. Наадамчдын авто замыг Энхтайвны өргөн чөлөөтэй холбох гудамж замын нэгдүгээр хэсэг, Геологийн төв лабораторийн төмөр замын нүхэн гарц, Наадамчдын авто замыг Энхтайвны өргөн чөлөөтэй холбох гудамж замын хоёрдугаар хэсэг, Яармагийн шинэ зам зэрэг гол замуудыг 2027 он хүртэл 4 үе шаттай барих бөгөөд эдгээр төсөл хэрэгжсэнээр Яармаг орчмын суурьшлын бүсээс хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал хоёр дахин багасах тооцоолол гарчээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын нэгдүгээр хэсэг, Геологийн төв лабораторийн төмөр замын нүхэн гарц, Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын хоёрдугаар хэсэг, Яармагийн шинэ зам зэрэг гол замуудыг 2027 он хүртэл 4 үе шаттай барина. Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын эхний хэсэг нь өнөөдөр хөдөлгөөн нээж буй уг гүүрэн байгууламж, зам юм.

Үргэлжлүүлэн Эрчим хүчний гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл авто замыг барина. Тус авто зам Эрчим хүчний гудамжтай огтлолцох бөгөөд 6 эгнээ асфальт бетон хучилттай 1.6 орчим км авто байхаар төлөвлөсөн. Одоогоор ТЭЗҮ-г боловсруулж дууссан, зам барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Яармагаас хотын төвийг чиглэж, оргил цагт 16 мянган автомашин зорчдог. Тэгвэл дээрх дөрвөн дэд бүтцийн төсөл хэрэгжсэнээр Яармаг орчмын суурьшлын бүсээс хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал хоёр дахин багасна” гэв.   

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659134
1 эможи

Зочин
2024-09-27 22:24
гүүр нээгээд нэмэр алга бна ш дээ түгжирдэгээрээ ьүгжирч л бна гүүрээр нь цөөхөөн машин зорчтх юмаа
keyboard_arrow_up