“БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ“-ЫН ОТГОН ЧУУЛГАН ӨНӨӨДӨР БОЛЛОО
2024 оны 9 сарын 25
"Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын отгон чуулган өнөөдөр боллоо.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.СЭМЖИДМАА "2020-2024 онд Баянгол дүүргийн ИТХ-аас дүүргийнхээ 69 мянган өрх, 270 гаруй мянган оршин суугчдынхаа амьдрах орчныг сайжруулах, сурч боловсроход нь чиглэсэн олон шийдвэрүүдийг гаргаж, төсвийг нь батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.
Үүний үр дүнд :
- Төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор дүүргийн 25 хороог 34 хороо болгон нэмэж, 4 хорооны байрыг шинээр ашиглалтад оруулсан
- Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үүднээс 3 хороонд ӨЭМТ-ийг шинээр, хүн ам ихээр төвлөрсөн 6 хороонд ӨЭМТ-ийн салбар эмнэлгийг шинээр нээсэн
- Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021-2023 онд нийт 6 сургууль, 10 цэцэрлэг ашиглалтад оруулсан бол 2024 онд 3 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мөн хөрөнгө оруулалт,бүтээн байгуулалтын чиглэлээр :
- Нийт 45 байршилд 60,6 км авто зам,
- 34 хорооны 178 байршилд тоглоомын талбай, тохижилт,
- 34 хорооны 78 байршил, 59,772мкв талбайд явган хүний зам,
- 28 хорооны 118 байрны дээвэр засвар,
- 18 хорооны 52 байрны фасад дулаалга,
- 25 хорооны 76 байрны цахилгаан шат,
- 17 хорооны 233 байршилд 423 ширхэг камер,
- 80 байршилд 761 ширхэг гэрэлтүүлгийг тус тус шинээр хийсэн." хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









659115
0 эможи
ИРГЭН
2024-09-25 21:47
БАЯНГОЛ ДҮҮРГИЙГ ХОГИЙН ТАНТАН БОЛГОЦГООГООД АРИЛЦГААЛАА !!! УДАХГҮЙ ХОШГОРУУЛЖ ХООСОН АМАЛЦГААСААР ЭРГЭН ИРЦГЭЭНЭ !!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс