Нийтийн тээврийн шилдэг 15 жолоочийг “Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр”-т хамрууллаа

2024 оны 9 сарын 25

Arslan.mn

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын харилцаа хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Уран жолоодлого” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнд  нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 ААНБ-ын 16 багийн 85 жолооч оролцов.

Тэмцээнд оролцсон жолооч нарын ур чадварыг үнэлэхээс гадна ажлын өдрийн бичлэгийг хянаж, бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон эсэх, тамхи татсан эсэх ёс зүйн алдаа гаргаагүй байхыг гол шалгуураа болгосон юм. Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, үйлчилгээний салбарт манлайлал үзүүлж, ур чадварын тэмцээнд тэргүүлсэн 15 жолооч “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдахаар боллоо.

Arslan.mn

Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “2024 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгосон. Парк шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, ирэх долоо хоногоос том оврын 31 автобус үйлчилгээнд явж эхэлнэ.” гэв

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659107
0 эможи

keyboard_arrow_up