Л.Хосбаяр: СХД-ийн Бумбатын рашаан орчмын айл өрхүүдийн нүхэн жорлонг сольж, бохир усны цэвэрлэх байгууламж барина

2024 оны 9 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Улаанбаатар хотын гэр хорооллын зарим хэсгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах, цөлжилтийг бууруулах төслийн хүрээнд БНСУ-ын ЭСЯ-ны дэд дарга Кан Юн Чол, Хүрээлэн буй орчны корпорацын гүйцэтгэх захирал Бён Ок Ан нарын албаны хүмүүстэй уулзлаа.

Төслийг Монгол Улсын ШУА-иас санаачлан БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацтай хамтран хэрэгжүүлж байгаа.

Хамтын ажиллагааны хүрээнд ШУА, БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорац, НЗДТГ-тай хамтран төслийг хэрнгжүүлэхэд шаардлагатай барилгын ажлын зураг төсөл, холбогдох зөвшөөрлүүдийг авч барилгын ажлаа эхлүүлэх шав өнөөдөр тавьж байна.

Arslan.mn

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Бумбатын рашаан орчмын айл өрхийн нүхэн жорлонг сольж, 40 дүгээр хороонд бохир усны урьдчилсан цэвэрлэх байгууламж барихаар болж байгаа юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
659061
1 эможи

Зочин
2024-09-24 20:14
Ямар ч чадваргүй авгайг хэн дэмжээд байдаг байнаа өрөвдөлтэй юм
keyboard_arrow_up