Б.Сэмжидмаа : БГД-ийн 9-р хорооны цогцолбор барилга ашиглалтад ороход бэлэн боллоо

2024 оны 9 сарын 18

Arslan.mn

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 9-р хорооны цогцолбор барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.

Энэ талаар  БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлэхдээ “Баянгол дүүргийн 9-р хорооны 8300 гаруй иргэн төрийн үйлчилгээг ая тухтай, нэг цэгээс цэвэрхэн орчинд  авах боломж бүрдэж байна. Хотын даргын зүгээс дүүргүүдийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, цаг алдалгүй явуулахад анхаарч, ийнхүү тус цогцолбор барилга  ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Тус хорооны цогцолборт цагдаагийн хэсэг байрлаж иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх төвийг мөн байгуулж өгч байгаагаараа онцлог” гэлээ. 

Уг цогцолбор барилга нь дөрвөн давхар бөгөөд В1 давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, цагдаагийн өрөөг шийджээ. Харин нэгдүгээр давхарт хэсгийн ахлагч нар ажиллах бол хоёрдугаар давхарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Гуравдугаар давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, сэргээн засах эмчилгээний өрөө, сувилагч нарын өрөө, ариутгалын өрөөг шийдсэн бол дөрөвдүгээр давхарт хүүхэд хөгжлийн өрөө байх юм.

Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эй ди констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658982
0 эможи

keyboard_arrow_up