Найрамдал зуслангийн зам 46 жилийн дараа засварт орлоо

2024 оны 9 сарын 17

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт авто замыг шинэчилж эхэлжээ. Уг замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан ч 46 жилийн хугацаанд засвар, шинэчлэлийн ажил хийгээгүй байна.

Уг замыг нийслэлээс гаргасан бондын 22 орчим тэрбум төгрөгөөр засварлана.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Тус замын урт 15.7 км, хоёр эгнээ, 7 метр өргөн, 1.5 метр үргэлжилсэн явган болон дугуйн зорчих хэсэгтэй байна. Замын гүйцэтгэгч компанитай зарим хийцлэлийн талаар зөвшилцлөө.

“Найрамдал” зуслангийн замын ажилд өмнө нь хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болж, өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулаад замын ажил эхлэх улаан шугам хүлээлцэж байна. Энэ зам хийцлэл сайтай учраас насжилт өндөр, чанар сайн байх болно” гэв.

Авто замын ажлыг арваннэгдүгээр сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ.

Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх бүс өмнө нь зуслангийн бүсэд хамаардаг байсан бол одоо орон нутгаас хот руу ирж амьдрах иргэдийн тоо өссөнтэй холбоотойгоор шинэ суурьшлын бүс болж авто замын ачаалал нэмэгджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658925
1 эможи

keyboard_arrow_up