192-р цэцэрлэгийн эрхлэгч: Хүүхдүүдэд 7 хоногийн турш муудсан, өмхий махаар хоол хийж өгсөн нярав, тогооч нарт хариуцлага ярина

2024 оны 9 сарын 10

Arslan.mn

СХД-ийн 192-р цэцэрлэг хүүхдүүдэд долоо хоногийн турш муудсан, өмхий махаар хоол хийж өгчээ. Хүүхдүүдэд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрсэн талаар мэдээллийг  "NTV" тодруулга мэдээллээр хүргэлээ.

Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нартай эцэг, эхчүүд уулзаж мэдээлэл авахад цэцэрлэгийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

СХД-ийн 192-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Саранмандах " Ямар ч байсан энэ асуудлыг таслан зогсоож, шуурхай арга хэмжээ авсан. Хариуцсан албаны ажилтнуудад хариуцлага тооцно. Өнөөдөр цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Гэрээт байгууллагатай хамтран ажилладаг. Цэцэрлэгийн хоол хүнсийг нярав хүлээн авч, тогооч нар хоолыг хийх үүрэгтэй. Цаашид хариуцлага тооцно. Харин надад хариуцлага тооцвол тооц." гэсэн хариу тайлбар өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
658806
1 эможи

Зочин
2024-09-11 14:49
Найрамдал зусланд маш олон хүүхэд хоолны хордлого болоод хөсүт д хэвтээд эрүүл мэндээрээ хохирч байхад хариуцлага тооцоочээ
Зочин
2024-09-10 21:17
Эмч, нярав, ахлах тогооч гээд ажил хариуцсан нөхдүүд ийм хариуцлагагүй. Цалин авч байж.
Зочин
2024-09-10 19:07
Арай ч үгүй бхаа сурвалжлага хийж байгаа газар бас барьцтай сэвмээр юм даа
Zochin
2024-09-10 18:30
Uchnuun ailin huuhduud hordooj alah n bnshde yamar arilsan dotortoi sejgin ymbe
Зочин
2024-09-10 16:31
Эмч нь шалгадаггүй юмуу? Ул мөр шинжилгээ байдаггүй юмуу? Хоол амталгааг эмч хийдэг биздээ
keyboard_arrow_up