Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

2024 оны 9 сарын 10

Arslan.mn

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна.

Тус байршилд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр газар дээр нь ажиллалаа.

Тэрбээр Нүхтийн ам чиглэлийн зам бол тухайн орчмын оршин суугчдын зорчдог ганц зам болохыг онцлоод иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр товлосон хугацаанд стандартын дагуу чанартай авто зам тавих чиглэл өгөв. Түүнчлэн авто замын ажилтай холбоотой дуусах хугацаа, хийх ажлыг харуулсан дэлгэрэнгүй мэдээлэл бүхий самбарыг иргэдийн зорчих урсгалын хажууд байрлуулахыг гүйцэтгэгчид үүрэг болголоо.

Харин нийслэлийн Замын хөгжлийн газарт тоосжилтыг дарж, өдөр бүр усалгаа хийх хяналт шалгалтыг тогтмол тавих ажил болон зам барих талбайг түрж асгасан барилгын суурь шороог ямар аж ахуйн нэгжийнх болохыг олж тогтоон, тухайн аж ахуйн нэгжээр талбайг чөлөөлүүлэх ажлыг даалгасан юм.

Замын ажлын явцын талаар “Борхойн зам” ХХК-ийн Ерөнхий инженер Г.Арахад “Тухайн зам нь иргэдийн зорчдог гол зам тул эгнээ бүрээр нь зам хаан, авто зам тавих ажлыг хийнэ. Энэ хүрээнд авто замын суурь хучилтыг аравдугаар сарын 10-нд, өнгөн хучилтыг аравдугаар сарын 20-нд хийж дуусгахаар график төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган замыг тавьж, арваннэгдүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн” хэмээн хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658804
1 эможи

Зочин
2024-09-11 15:45
Нүхтийн ам эрэл нүүрсний хулгайч нар УИХ гишүүн асангууд гэсэн цөөхөн тооны хулгайч нар дархан цаазат газар хууль бусаар амыг нь хашаад амьдардаг газарт ямар тансаг зам тавьж байгаан
Хариу
2024-09-10 21:06
Та нар болио. Юун нүхтийн замыг 4 эгнээтэй болгох вэ? Дарга нар хууль зөрчиж баышин
keyboard_arrow_up