Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл 1.6 км авто зам барина

2024 оны 9 сарын 10

Arslan.mn

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар өргөтгөн шинэчлэх ажлыг энэ сарын 15-нд дуусгахаар төлөвлөжээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Замын хөгжлийн газраас уг байршилд 1.6 км авто зам барих аж. 

Уг шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын тендерт зургаан аж ахуйн шалгарч, долоодугаар сарын 16-ны өдрөөс ажлаа эхэлжээ. Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгж 70-100 хувийн гүйцэтгэлтэй ажлаа үргэлжлүүлж байгаа юм байна. Харин нэг аж ахуйн нэгжийн хариуцлагагүй байдлаас ажил удааширсан тул бусад аж ахуйн нэгжүүд хүч нэмж ажиллан төлөвлөгөөт хугацаанд ашиглалтад оруулахаар болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658791
0 эможи

keyboard_arrow_up