8 жил дүүргийн засаг, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж, дүүргийн асуудлыг шийдэж чадаагүй Д.Бадарсан НЭР ДЭВШИНЭ
8 жил дүүргийн засаг, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж, дүүрэгтээ нүдэнд харагдаж, гарт баригдах нэг ч зүйл хийгээгүй Д.Бадарсан Сүхбаатар дүүрэгт АН-аас НЭР ДЭВШИНЭ.
Түүний хувьд өмнө нь хэд хэдэн удаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2012-2016 онд дүүргийн засаг даргаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүлийг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхад Сүхбаатар дүүргийг удирдаж байв.
Д.Бадарсаны нүдэнд харагдах ганц хийсэн зүйл нь “Сүхбаатарчууд бүтээж байна” гэсэн товхимол л байв. Энэ мэт юу ч хийж бүтээсэн зүйлгүй эрхэмүүд НИТХ-д дахин суухыг хүсэхийн учир нь юу вэ...
Түүний хувьд "Нэг ардчилал"-ын төлөөлөл болж, дэвшиж буй. "Нэг ардчилал"-ын хувьд намын дарга Л.Гантөмөр, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тэргүүтэй улс төрчид багтдаг фракц юм.
Төгссөн сургууль:
- 1995-1999 Хэл Иргэншлийн Дээд Сургууль
- 1999-2003 Ибаракигийн технологийн үндэсний коллеж
- 2009-2011 Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
- 2011-2014 Монгол Улсын Их СургуульБоловсрол, мэргэжил,
Эрдмийн зэрэг цол : Дээд, Инженер, Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлага, магистр
Ажилласан байдал :
- 2003-2005 “Монхит трейдинг” ХХК захирал
- 2005-2007 УБЦТС ХК-ий төслийн ажилтан
- 2007 оноос “Юу Эм Кэй” ХХК захирал
- 2012-2016 СБД-ийн Засаг дарга
- 2020 оноос нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч









