Автобусны буудлуудыг хөөстэй угаалгаар угааж эхэллээ

2024 оны 5 сарын 28

main_image

Дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн угаалга, цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Энэ ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны шилэн буудлуудыг хөөстэй угаалгаар угаах ажил эхэллээ. Дүүргийн нутаг дэвсгэрт Энэбишийн өргөн чөлөө, Ард-Аюушийн өргөн чөлөө Хасбаатар, Чингүнжав, Амарсанаагийн гудамж, Нарны зам болон Алтай хотхон чиглэлд нийт 44 шилэн автобусны буудал байрладаг бөгөөд хөөстэй угаалгаар угаах ажлыг өнөөдөртөө хийж дуусгана.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, хогийн сав, хөшөө дурсгал, автобусны буудал, хашаа хайс, явган замын өнгө үзэмж сэргээх, угаалга цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулж, үүссэн хог хаягдлыг шуурхай ачиж, тээвэрлэх, хороодоос гарсан их цэвэрлэгээний хог хаягдалыг ил задгай хонуулахгүй шуурхай ачиж тээвэрлэх ажлыг зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн 5 компани гүйцэтгэж байна. Их цэвэрлэгээний дараа дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658713
0 эможи

keyboard_arrow_up