БАЯНГОЛ ДҮҮРЭГТ “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2024 оны 5 сарын 21

main_image

Баянгол дүүрэгт өчигдөр (2024.05.21) Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн"-ий нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Биеийн тамир, спорт хорооны дарга Б.Батбаяр, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Д.Чимэдцэрэн, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Б.Даваажаргал болон бусад эмч, эмнэлгийн ажилчид болон иргэд оролцлоо.

Энэхүү “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний гол зорилго бол иргэд олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлж эрүүл ирээдүй, эрүүл иргэнийг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658707
0 эможи

keyboard_arrow_up