Баянгол дүүрэг “The Open mic” арга хэмжээг зохион байгууллаа

2024 оны 8 сарын 26

Arslan.mn

Баянгол дүүрэг “Монголын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан “OPEN MIC” арга хэмжээг зохион байгууллаа. “The Open mic” арга хэмжээний нээлтэд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон холбогдох хэлтэс, албаны дарга нар, 34 хорооны Засаг дарга, хороодын 300 гаруй хүүхэд залуучууд, хөгжөөн дэмжигчид оролцлоо. 

Тэмцээнд оролцож, эхний гурван байрт шалгарсан залуучуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.
- I байр: 30-р хорооны иргэн Б.Мэндсайхан 
- II байр: 27-р хорооны иргэн Ж.Хулан
- III байр: 21-р хорооны У.Мөнхтуул

Баянгол дүүрэг  2024 оныг “Хүний хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр олон талт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж буй. 2021-2024 онд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан 3000 гаруй гарааш буулгаж, газар чөлөөлөлт, авто зогсоол, тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд үүнээс сургууль, цэцэрлэг орчмын бүсэд 9 дүгээр сарын 1-ээс өмнө  тохижилтын ажлуудыг хийж дуусгаад байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658697
0 эможи

keyboard_arrow_up