Түгжрэлийн эсрэг төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна

2024 оны 9 сарын 03

Arslan.mn

Жил бүрийн есдүгээр сард түгжрэлд зарцуулах цаг хугацаа ихсэж, энэ хэрээр олон нийтийн бухимдал бий болдог. Амралт, аяллын цаг дуусаж, аж ахуйн нэгжүүдийн ажил жигдэрч, сургууль, цэцэрлэгүүд орж, орон нутгаас эцэг, эхчүүд шинэ оюутнаа хүргэж ирж төвхнүүлэх, намрын ажил өрнүүн хөдөлгөөнтэй байдагтай ч холбоотой. Өнөөдөр бүртгэлтэй автомашинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд бид одоо байгаа авто замаа 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай.

Тиймээс ч нийслэлийн түгжрэлийн асуудлыг хүчээр гэхээсээ илүүтэй хотын иргэдтэйгээ хамтарч, үзэл санааны хувьд нягтарч шийдэх арга зам юу байгааг эрэлхийлж байгаа болно.

Тухайлбал, машинаа дундаа ашиглах буюу нэг ажил, чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцаж хэрэглэе.

Хүүхэд сургууль, цэцэрлэгээс зөөхөд эцэг, эхчүүд тохиролцоод ойрхон гэртэй хүмүүс нь ээлжилж авдаг явдал амьдрал дээр бий. Одоо үүнийгээ улам бүр ойртуулж хөрш айлаараа, эсвэл хамт олноороо нэг нэгнээ замаасаа суулгаад ээлжлэн явдаг болбол зам дээрх машины тоо тодорхой хэмжээнд буурна. Мөн ажил гэр аль эсвэл гэр сургууль нь ойрхон байдаг алхах боломжтой хүмүүс алхдаг соёл руу шилжье хэмээн уриалж байгаа юм. Түүнчлэн унадаг дугуй, нийтийн тээвэр ашиглахыг уриалж байна.

Улаанбаатар хот иргэнд ээлтэй, “Эко мобилити”-д нэгдэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажил эхлүүлээд байна.

  • Өнөөдрөөс нийтийн тээврийн автобусны тоог 109-өөр нэмж, өдөрт 1187 автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Ирэх сард их багтаамжийн 31 автобус шинээр авчирна. Мөн зах, худалдааны төв рүү чиглэсэн нийтийн тээврийн тоог нэмлээ.
  • Явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, ердийн хөсөгтэй болон явганаар зам хөндлөн гарч байгаа хүмүүст ээлтэй орчин бүрдүүллээ.
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна.
  • Мөн төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.
  • Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
  • Автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох арга хэмжээ авна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658639
1 эможи

Зочин
2024-09-03 20:14
Терийн албаа эрс цомхотго! Замын хеделгеен гэж заваарсан ажлаа зохицуулж чадахгуй хотын дарга!!!
keyboard_arrow_up