Р.Эрдэнэбүрэн: Иргэд зөвшөөрвөл яаралтай тэгш сондгойгоор явуулахыг Хотын дарга Х.Нямбаатар үүрэг болголоо
“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон хотын дарга Х.Нямбаатар нар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн "Есдүгээр сард замын нөхцөл байдал хүнд байхаар байна. Зам засварын ажил ихээр хийгдэнэ. Тиймээс олон газар зам хаагдана. Мөн дээд хэмжээний айлчлал олон байна. Иймд иргэд зөвшөөрвөл яаралтай тэгш сондгойгоор явуулахыг Хотын дарга Х.Нямбаатар үүрэг болголоо.
Мөн тодотголын үеэр хэлэлцэгдсэн томоохон төслүүдийн зөвлөх үйлчилгээ, техник эдийн засгийн үндэслэл, ажлын зургууд хийх төсвүүд тавигдсан. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулахыг хэлэлцлээ.
Түүнчлэн автобусны үйлчилгээг сайжруулах энэ чиглэлээр хийгдэж байгаа арга хэмжээнүүдийг ярилцлаа. Тухайлбал, төрийн байгууллагууд, УИХ, Засгийн газар энэ ажлыг эхлүүлье гэж шийдэж байгаа. Энэ хүрээнд их хурлын тамгын газарт автобус хүлээлгэж өгөх гэж байна. " гэлээ.