ҮЙЛ ЯВДАЛ: Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан түгжрэл бууруулах ҮХ хуралдаж төлөвлөгөө гаргана
Биеийн тамир, спортын улсын хороонд
10:00 цагт Хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-ээс зургаан алтан медаль хүртсэн 90 настай Ц.Раднааг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлнэ.
Сангийн яаманд
11:00 цагт 2025 оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгуулна.
Төрийн ордонд
14:00 цагт Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан түгжрэл бууруулах Үндэсний хороо хуралдаж төлөвлөгөө гаргана.
Дашрамд дурдахадг, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн өнгөрсөн долоо хоногт автомашиныг дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах эсэхийг хорооны хуралдаанаар шийднэ гэсэн юм.
Энэ талаар тэрбээр “Жил бүрийн өдийд түгжрэл эхэлдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж байсан аргууд бол дугаарын хязгаарлалт. Энэ жил дугаарын хязгаарлалт хийх үү үгүй юу гэдгийг бүгд асууж байна. Дугаарын хязгаарлалт хийе гэж хэлэх шиг амархан зүйл байхгүй. Энэ талаар нийслэлийн удирдлагатай зөвшилцөнө. Дугаарын хязгаарлалт хийвэл энэ жил сүүлийн удаа байх болно” гэв.