ХУД-ийн нутаг дэвсгэр ХААИС-аас хойш 120 мянгат руу чиглэсэн зам ачаалал ихтэй, хөдөлгөөн удааширчээ
Тээврийн цагдаагийн албанаас 2024.09.02-ны өдрийн өглөөний 07:30 цагийн байдлаар замын хөдөлгөөний нөхцөл байдлыг шууд үзүүлж байна.
Есдүгээр сарын 2-ны 07:30 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ХААИС-аас хойш120 мянгат руу чиглэсэн зам ачаалал ихтэй, хөдөлгөөн удааширчээ.
Яармагийг чиглэсэн, 32-ын уулзвараас хотын төв рүү явах зам хөдөлгөөн ачаалал ихтэй.
УИД-ийн уулзвараас баруун тийш, Баруун дөрвөн зам руу чиглэсэн хөдөлгөөн, 100 айлын уулзвараас баруун тийш Баянбүрд рүү чиглэсэн хөдөлгөөн бага зэрэг ачаалалтай, УБЕГ-аас хотын төв, Дарь-Эхээс 110 айл чиглэл, Бөмбөгөр худалдааны төвөөс Гэсэр сүм рүү чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байна.
Баянбүрдээс Дөлгөөн нуурыг чиглэсэн хөдөлгөөн удааширчээ. Дэнжийн мянгаас урагш чиглэсэн хөдөлгөөн бага зэрэг ачаалал авсан.
25 дугаар эмийн сангийн зам ачаалалтай. Гурвалжингийн гүүрний урдаас хойш чиглэсэн зам ачаалалтай.









