25-р эмийн сангийн дээд уулзвараас Өргөө хүртэл замыг 3 ХОНОГ хаана

2024 оны 8 сарын 28

Arslan.mn

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замыг түр хааж, шинэчилнэ.

Тодруулбал, наймдугаар сарын 30-ны 23:00 цагаас есдүгээр сарын 2-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хаана. Энэ хугацаанд тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн хашлагыг хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658528
1 эможи

keyboard_arrow_up