Орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг зарлалаа

2024 оны 8 сарын 27

Arslan.mn

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжинэ.

Төслийн хүрээнд 2206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1349 айлтай гэрээ байгуулж, 1270 айлын санхүүжилтийг бүрэн олгоод байна. Эхний ээлжийн гэрээ байгуулж, мөнгөө авсан иргэд газраа чөлөөлж эхэлсэн бөгөөд үүнтэй уялдуулан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 13 га талбайд барилга угсралтын ажил хийх тендерийг зарлалаа. Төлөвлөж буй 13 га талбайд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 10 блок есөн давхар орон сууц, найман блок таван давхар орон сууц, хоёр болон 12 давхар үйлчилгээний барилгуудыг барих юм.

Энэхүү төслийн төлөвлөлтийг 20 минутын хот зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр төлөвлөсөн. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658495
1 эможи

keyboard_arrow_up