“Урт цагаан” төвийг буулгасан талбайд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхэллээ

2024 оны 8 сарын 26

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн билээ.

Улмаар бүтээн байгуулалтын тендерийг гуравдугаар сард зарлаж, "Бодь пропертийз" компани гүйцэтгэгчээр шалгарч, өнгөрсөн баасан гарагт гэрээгээ байгуулан, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Гүйцэтгэгч компанийн зүгээс энэ ондоо газар доорх зогсоолын ажлыг бүрэн дуусгаж, ирэх хавраас цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг дуусгана гэв.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Хотын төвийн нягтаршил ихтэй бүс учраас бүтээн байгуулалтын ажил хийхдээ замын хөдөлгөөнд саад учруулахгүй аюулгүй байдлыг сайтар хангаж, чанартай бүтээн байгуулалт хийх нь чухал” гэдгийг онцолсон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658455
1 эможи

keyboard_arrow_up