Таван шарын нүхэн гарцын авто замыг асфальт бетоноор хучиж эхэллээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг багасгах хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын баруун урд дөрвөн замын уулзвар гэсэн байршилд нүхэн гарц байгуулна.
Нийслэлийн баруун хэсгийн төмөр зам, авто замын огтлолцол уулзвар болох Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулах гарцын ажил 90 орим хувьтай үргэлжилж байна. Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц нь 5 метр өндөртэй, иж бүрэн ус зайлуулах систем бүхий иж бүрэн инженерийн байгууламж болж байгаа юм. Нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, урд туслах зам 252 метр гэх мэт 2 түвшний огтлолцолтой барина. Гарцын үндсэн бүтцийн байгуулалт бүрэн дууссанаар авто замын асфальт хучилт эхэлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.