“Ub food festival-2024”: 10 метр урт шорлог, пицца хийж иргэдийг дайлна

2024 оны 8 сарын 23

Arslan.mn

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB FOOD FESTIVAL- 2024" арга хэмжээ 8 дугаар сарын 23,24, 25-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулна.

Фестивальд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон бусад урлагийн тоглолт болохоос гадна олон сонирхолтой хоолны тэмцээн, уралдаан болох юм.

Ташрамд, "UB FOOD FESTIVAL- 2024” арга хэмжээний үеэр мэргэжлийн тогооч нар бүтэн хонь шарах үзүүлбэр болон 10 метр урт шорлог, пицца хийж, Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн иргэдийг дайлна гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658425
1 эможи

Зочин
2024-08-23 21:28
Hezee ter ni bolohiin bol unuudur bol shal hudlaa bsan. Er ni bol ilvv vnetei blaa
Урангоо
2024-08-23 19:32
Дажгүй мэдээлэл оруулдаг шүү
keyboard_arrow_up