Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар хүртэлх 3.3 км авто замыг шинэчилнэ

2024 оны 8 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд авто замын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ онд нийт авто замын 70 хувийг шинэчилнэ. Энэ хүрээнд Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар хүртэлх 3,3 км авто замыг шинэчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд эхний ээлжид ашиглалтын хугацаа дууссан хашлагыг хуулж байгаа юм.

НЗХГ-ын хэлтсийн мэргэжилтэн З.Доржбат “Авто замын бетон хашлагыг 12-16 жилийн хугацаанд ашигладаг. Бидний шинэчлэх гэж байгаа дээрх авто замын хашлагын ашиглалтын хугацаа дууссан. Иймээс бетон хашлагыг байгалийн чулуун хашлагаар солих юм. Байгалийн чулуун хашлага нь эдэлгээ удаан, чанартай байдаг. Тухайлбал, Бага тойруугийн авто замын хашлагыг 2011 онд байгалийн чулуугаар сольсон бөгөөд одоог хүртэл ашиглалтын шаардлага хангаж байгаа” гэв

Түүнчлэн Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04 1.8 заалт "Явган хүний болон унадаг дугуй зам нь тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замын түвшнээс 15 см өндөр өргөгдсөн байна" гэж заасны дагуу зорчих хэсгийн хучилтыг 7-10см хүчитгэхээр түүнийгээ дагаад хашлагыг зайлшгүй өндөрлөх шаардлага гардаг байна.

Дээрх 3,3 км авто замд ус зайлуулах 70 шүүрт худаг байдаг. Гэвч орон сууцны хороолол болон Богд уулын борооны ус зорчих хэсэг рүү орж,  дөрвөн байршилд ус их хэмжээгээр тогтдог. Тиймээс 58 шүүрт худгийг нэмж суурилуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658424
0 эможи

keyboard_arrow_up