Ө.Сумъяабаатар: Дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажилд хороодын Засаг дарга нар хяналт тавьж ажиллана

2024 оны 6 сарын 26

main_image

Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр(2024.06.25) цахимаар болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнөөр гурван асуудал хэлэлцлээ. Үүнд,

  • Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орж, голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд дүүргийн Онцгой комиссоос ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа,
  • Дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явц,
  • 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбоотойгоор бэлтгэл ажил ямар шатанд явж буй талаарх мэдээллийг сонслоо. 

НОК-ООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХҮРЭЭНД АЖИЛЛАЖ БАЙНА

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдын өгсөн мэдээллээр нийслэлд зургаадугаар сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс энэ сарын 23-29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн бөгөөд дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа гэсэн юм.  

ДҮҮРЭГТ ХИЙГДЭЖ БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ 40 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил 40 орчим хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, энэ онд 49 байрны дээвэр засахаас 19 байрных засагдсан бол 9 нь хийгдэж байна. Нийт 41 байрны цахилгаан шат шинэчлэх, засварлах ажлыг хийхээс 8 байрных засагдсан, 4 байрны цахилгаан шатны шинэчлэл эхэлсэн.

Нийт 24 байранд фасад хийхээс одоогоор 6-р хороо, 14б байрны фасад дулаалгын ажил эхэлсэн.

Мөн Энэбишийн өргөн чөлөө, Хасбаатарын гудамж, 5-р хороо, 2, 3-р байрны баруун тал, Цэрэнноровын гудамжны авто замын ажил эхэлсэн. Мөн 53 байршилд явган хүний зам тавихаас 15 байршилд энэ ажил эхэлсэн гэсэн мэдээллийг өглөө.      

Энэ үеэр дүүргийн Засаг дарга хороодын Засаг дарга нарт дүүрэгтээ хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг иргэддээ үнэн зөв, шуурхай хүргэх, хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажилд хороо хороон дээрээ хяналт тавьж ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн удаашраад буй зарим ажилд анхаарал хандуулж ажиллахыг холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658407
0 эможи

keyboard_arrow_up