Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үзлэг, хяналтыг зохион байгуулна

2024 оны 8 сарын 13

main_image

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр  (2024.0813) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 13 үүрэг даалгавар өгсөн. Дээрх үүрэг даалгаврын дөрөв нь 100, зургаа нь 90, хоёр нь 70, нэг нь 30 хувийн хэрэгжилттэй байна.

“АМНО” ХХК-ийн барьсан хашааг татуулна

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга нийтийн эзэмшлийн талбайг хаасан, явган зорчигч болон иргэдийн зорчих эрхийг хязгаарласан хэд хэдэн байршилд дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан очиж холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Энэ талаар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Энхтөр мэдээлэл өглөө. Тэрбээр, дүүргийн 7-р хороо, “АМНО” ХХК-ийн барьсан хашаа нь явган зорчигч болон авто машинтай зорчиж байгаа иргэдийг зорчиход хүндрэл учруулдаг. Иймд дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дээд шатны байгууллагад хандсанаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус компанид 2024 оны наймдугаар сарын 14-ний өдрийн дотор хашаагаа “Хашаа, хайс, хашлаганд тавих ерөнхий шаардлага” хотын стандартад нийцүүлж арга хэмжээ авах мэдэгдлийг хүргүүлсэн. Тус компанийнхан заасан хугацаанд шаардлага биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна. Мөн тус хороонд үйл ажиллагаа явуулдаг “Говь саун” нийтийн эзэмшлийн талбайд явган хүний зам хааж барьсан хашаагаа татахаар болсон бол “Барс” захын урд явган хүний гүүрэн гарцыг хааж 2 контейнер тавьсан байсныг тухайн аж ахуй нэгж өөрсдийн зардлаар авч, явган хүний зам чөлөөлөхөөр болсон гэсэн мэдээллийг өгөв.

Гурван цэцэрлэг, хоёр бага сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орно  

Баянгол дүүрэгт 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 49 сургууль, 80 цэцэрлэг сургалтын үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 19 төсөл арга хэмжээ хэрэгжиж буй бөгөөд энэ хичээлийн жилд 3 цэцэрлэг, хоёр Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орно. Үүнд,  

  • 19-р хороо, 198-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга /200 ортой/
  • 9-р хороо, Өргөө цэцэрлэг /50 ортой /
  • 21-р хороо, 338 дугаар цэцэрлэг /75 ортой/
  • 10, 23-р хороо, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /300 хүүхдийн хүчин чадалтай/ тус тус ашиглалтад орно.

Мөн 960 хүүхдийн суудалтай 28-р сургуулийн барилгын ажлын явц 98 хувьтай байгаа бол 640 хүүхдийн суудалтай 93-р сургуулийн барилгын ажлын явц 76 хувьтай байна. Дээрх сургуулиудын тухайд хуучин барилгыг буулгаж, УТХО-аар шинээр барьж байгаа юм.  

Өвөлжилтийн бэлтгэл ажил 41 хувьтай байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658403
0 эможи

keyboard_arrow_up