Зөвшөөрөлгүй барьсан 6154 метр хашааг буулгаж, газрыг нь чөлөөлжээ

2024 оны 8 сарын 22

Arslan.mn

 

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хашаа арга хэмжээний хүрээнд эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгаад байна.

Чөлөөлсөн талбайг явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж болгон тохижуулж байна. Мөн 76 байршилд 1224 гараашийг буулгаж газрын зөрчлийг арилгуулжээ.

Газрын тухай хуулийн дагуу буруутай этгээдээр зөрчил арилгахад учирсан зардлыг нөхөн төлүүлдэг. 2022 онд НИТХ-ын тогтоолоор хашааны стандартыг тогтоосон.

Ингэхдээ 16 зориулалттай газарт хашаатай байхаар тусгасан юм. Үүнтэй холбоотойгоор хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөлгүйгээр хашаа сунгасан болон гарааш барьсан зөрчилд хяналт шалгалтыг явуулж, хашааны стандартыг мөрдүүлж ажиллаж байгаа болохыг нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658395
1 эможи

Зочин
2024-08-22 16:33
Драгоны ард грашууд ихээр байдаг.Машины зогсоолгүй архичид ихээр цугларсан хашаалсан газрууд ихтэй бохир буудлууд олонтой үүнийг ер нь хотын зххиргаамэпдэг боловуу ?
keyboard_arrow_up