“Монкон групп“ ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байжээ

2024 оны 8 сарын 19

Arslan.mn

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд "Монкон групп" ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ.

Улмаар тухайн хэсэгт авто замын ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүй байсан тул ГУББГ-аас энэ сарын 15-нд гэрээг цуцалж, "Монкон групп" ХХК-д хүргүүлсэн байна.

Гэвч "Монкон групп" ХХК нь хөрсний усаа үргэлжлүүлэн авто замын ус зайлуулах хоолой руу шахаж байна. Үүнээс үүдэн өнгөрсөн хоёр өдрийн үргэлжилсэн борооноор Дүнжингаравын авто зам, Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний зам талбай усанд автсан байна.
Өнөөдөр ГУББГ-аас тус компанийн хөрсний усны хоолойг авто замын ус зайлуулах шугамаас салгаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658276
1 эможи

БАРИЛГЫНХАН БҮГД ИНГЭДЭГ. ТЭГТЭЛ НЬ УХАЖ УСЫГ ГАРГААД ШОРООТОЙ УСАА ОЙР ХАВИЙН НҮХ БҮХЭНРҮҮ ШАХАЖ ЗАМ БӨГЛӨЖ, СУУЛТ ҮҮСДЭГ Ч ДАРАА НЬ ЗАМ ЗАСАХ ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ. ЕР НЬ ЗАМЫГ БАРИЛГЫН ТОМ МАШИН, ХОГ, УС МЭТЭЭР ЭВДДЭГ НЬ ҮНЭН.
2024-08-19 10:16
За
keyboard_arrow_up