ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны эрэлд-2024” олон улсын сургуулийн хаалтын ажиллагаа болно
Наймдугаар сарын 8-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
10:30 цагт: Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд: Энхийг дэмжих “Хааны эрэлд-2024” олон улсын сургуулийн хаалтын ажиллагаа болно. Утас: 8510-0098, 9979-5099, 8912-5099.
11:00 цагт: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн хяналт шалгалтын газраас цементийн чанарыг шалгаж, барилгын материалын 44-ийн зах буюу газар дээр нь мэдээлэл өгнө. Утас: 9507-1740, 9999-4426.
11:30 цагт: "ЗМ"-ний мэдээллийн төвд: Хан-Уул дүүргийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж буй зэвтэй ус бохир шугамын талаар иргэд мэдээлэл хийнэ.
14:00 цагт: “Монголын Үнэн” сонины байранд: БНСУ-д болох “Хүүхдийн загварын 7 хоног”-ийн талаар Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагаас мэдээлнэ. Утас: 9919-5752.
-Цахим спортын "Counter Strike" төрлийн томоохонд орох "IEM Cologne" тэмцээн Германы Кёльн хотод болж байна. Тэмцээнд Азийн чансааг тэргүүлэгч Монголын "The MongolZ" өрсөлдөж байна.
Орон нутагт:
-Ховд аймгийн Цэцэг, Увс аймгийн Тэс, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай сумын 100 жилийн ойн баяр наадам болно.
-Сүхбаатар аймагт: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар Дорнод аймгийн Матад сумын хатагин овгийнхны Хатагины VI их наадам болж байна. "Хатагины уг сурвалж" олон улсын эрдэм шинжилгээний хурал, хатагинчуудын эв нэгдэл, спортын наадмаар 8-р сарын 8 хүртэл үргэлжилнэ.









