Цэцэрлэгийн хүүхдийг энэ сарын 18-ныг хүртэл бүртгэнэ

2024 оны 8 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн хүсэлтийг E-Mongolia системээр авч эхэлсэн талаар И-Монгол академи, Боловсролын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэв.

Бүртгэлийг E-Mongolia-гаар дамжуулан энэ сарын 1-нээс хүлээн авч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 68.929 хүүхэд бүртгүүлээд байна. Энэ нь нийслэлд байгаа цэцэрлэгийн насны 142.150 хүүхдийн тоотой харьцуулахад хангалттай бус байгаа тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ яаралтай бүртгүүлэх шаардлагатайг И-Монгол академи УТҮГ-ын захирал Э.Мягмарнаран дурдаж байлаа.

Цэцэрлэгт хамрагдахаар таван настай 19 мянган хүүхэд бүртгүүлсэн нь хамгийн их үзүүлэлт болж байна. 

Цэцэрлэгт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах юм.

Орон нутгийн болон түр оршин суугаа иргэд цэцэрлэгт хүүхдээ хамруулахдаа амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлнэ. Ингэхдээ улсын бүртгэлийн хаягийг элсэлт зохион байгуулахаас өмнө шилжүүлэх шаардлагатай. Түүнчлэн орон нутгийн сонгуультай холбогдуулан наймдугаар сарын 12-ноос хаягийн шилжилт хийх боломжгүйг Боловсролын ерөнхий газрын цахим шилжилт нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир анхааруулж байв.

Хэрэв E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандахыг зөвлөлөө.

Мөн нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 12-ноос эхлэн E-Mongolia системээр хүлээн авах юм. ЕБС-ийн нэгдүгээр ангид 2018 онд төрсөн хүүхдүүд хамрагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658055
0 эможи

keyboard_arrow_up