Иргэд 500 төгрөгийг хоёр хувааж ураад автобусанд өгөх болжээ
2024 оны 8 сарын 05
Иргэд 500 төгрөгийг хоёр хувааж ураад автобусанд өгөх болж, байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газар (НТБГ)-аас өнөөдөр мэдээлэв.
Тус газраас "Ухамсаргүй зарим иргэн 500 төгрөгийг хоёр хувааж ураад мөнгөний хайрцаг руу хийж байна. Бусад цаасан дэвсгэртийг урах, гэмтээх нь маш их бөгөөд хэт их гэмтэлтэй мөнгийг банк хүлээж авдаггүй болно.
Улсын мөнгөн тэмдэгтийг санаатайгаар урах, гэмтээх, хуурамчаар үйлдэх нь хууль бус үйлдэл учир хуулийн хариуцлага хүлээдэг. Ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байхыг хүсье" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658039
0 эможи
ЗОЧИН
2024-08-07 08:36
Арай үгүй байхаа ЖОЛООЧ ӨӨРӨӨ Л УРЖ ХИЙЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ХҮНИЙ ӨГСӨН БЭЛЭН МӨНГИЙГ АТГАЖ АВААЛ КАРМАЛААД БАЙДАГ БИЗДЭЭ МӨНГӨ МУУ ОЛОХООРОО ИРГЭДИЙГ ЗҮХЭЖ ЗАГНААД СҮЙД БОЛДОГ БИЗДЭЭ. ЖОЛООЧ НАР ҮНЭН МУУХАЙ ХОРЧИН ХУЛГАЙЧ ХҮМҮҮС
Ц.Эрдэнэбат
2024-08-05 16:32
Нээрээ хэлэх муу үг алга даа!!!...
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс