“Одоо сурч буй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн хамрагдах боломжтой“

2024 оны 8 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагийн байдлаар бүртгэлд хамрагдвал зохих хүүхдийн 48.3 хувь цахим бүртгэлдээ хамрагдаад байгаа талаар Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.

Энэ жил цэцэрлэгийн хүсэлтийг "Е-Mongolia" системээр наймдугаар сарын 18-н хүртэл хүлээн авна.

Цэцэрлэгийн бүртгэлийн үеэр хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд хүүхдээ цэцэрлэгт хэрхэн хамруулах вэ гэдэг асуудал үүсдэг. Тэгвэл эдгээр иргэд нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг 2024 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлэх шаардлагатай аж.

Мөн одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжүүлэн хамруулна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658032
0 эможи

keyboard_arrow_up