22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замын хашлагыг 14 жилийн дараа сольж байна

2024 оны 7 сарын 19

Arslan.mn

СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж буй. Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотойгоор тус замын суурь асфальт бетон хучилтыг хийсэн бөгөөд долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 30 хүртэлх дахин асфальт бетоноор хүчитгэх юм. Ингэхдээ тус замын худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулах шугам хоолой угсарч хашлага солино. Өнөөдрийн байдлаар тус замын ажил 40 хувьтай үргэлжилж байна. Олон нийтийн сүлжээнд эвдрэл, гэмтэлгүй авто замын хашлагыг сольж байгаа тухай иргэд шүүмжилсэн. Энэ асуудлыг нийслэлийн Замын хөгжлийн газраас тодруулахад дээрх уулзварын авто замын хашлагыг 14 жилийн дараа сольж байгаа болохыг тайлбарлалаа.

Нийслэлийн замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Ганбат “Авто замын бетон хашлагыг 12-16 жилийн хугацаанд ашигладаг. Бидний шинэчилж байгаа дээрх замын авто хашлага 14 жил болсон. Бид бетон хашлагыг, байгалийн чулуун хашлагаар сольж байгаа. Байгалийн чулуун хашлага нь эдэлгээ удаан, чанар сайн учраас бид энэ жил хэд хэдэн байршилд байгалийн чулуун хашлагыг байршуулж байна. Хуучин чулуун хашлагыг бид хуулаад хаядаггүй. Иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтээр ашиглуулдаг” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657910
0 эможи

Иргэн
2024-07-25 20:43
Яагаад ийм хэрэггүй ажилд маш их хөрөнгө зарж байгааг шалгах хэрэгтэй. Замын хашлага солихоос илүү чухал ажил зөндөө байна
DR. ADITY
2024-07-23 13:37
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
хотын дарга засах замаа зөв сонгооч
2024-07-19 16:09
40 гаруй жил засвар хийгээгүй ОРБИТ - НАЙРАМДАЛЫН зам там болоод удаж байна. Мэдээж МАН ЫНХАН тэнд УЛНЫХАН амьдардаг одоо засаж яахав л гээд хойшоо тавьсан бололтой. ЗАМЫН хашлага муудсан нэрээр замуудаа засахад төсөв олдоод байдаг. ИРГЭДЭЭ ялгаварладаггүй ХОТЫН ДАРГАТАЙ болох юмсан даа
keyboard_arrow_up