Нийслэлд 6 сарын 27, 28, 29-нд архи, согтууруулах ундаа худалдахгүй

2024 оны 6 сарын 25

Arslan.mn

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт Баасан гараг буюу 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр улс орон даяар болно. Сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдөр хориглох үйл ажиллагаануудыг танилцуулж байна.

Зургаадугаар сарын 27, 28, 29-ний өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглоно. Мөн 28-ны өдрөө соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бол гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.

Эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах юм. Нийт 1341 нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа нь зургаадугаар сарын 26-ны өдрийн 23:59 цагт албан ёсоор зогсоно.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657699
0 эможи

keyboard_arrow_up