ТАНИЛЦ: Долдугаар сарын 1-нээс 10-ны хооронд халуун ус хязгаарлах байршлууд
2024 оны 6 сарын 24
Улаанбаатар хотын дулааны шугам, тоноглолын засварын ажил үргэлжилж байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас гаргасан хуваарийн дагуу ирэх долоо хоногийн Даваа гараг (2024.07.01)-аас дараах байршлуудад засвар хийгдэх бөгөөд халуун ус хязгаарлах юм. Үүнд:
-
- “Хурд” хорооллын орон сууц орчим
- “Эрэл”-ийн орон сууц орчим
- “Жигүүр гранд”-ын орон сууц орчим
- “Отгонтэнгэр” дээд сургууль
- Жуков орчим
- “Монгол кино” нэгтгэл
- Баянзүрх дүүрэг
- Шинжлэх ухааны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид
- Цагдаагийн авто бааз, Замын цагдаагийн газар
- “Стар эстэйтс”
- “Континентал” зочид буудал
- Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид
- 21 дүгээр сургууль орчим
- “Бөхийн өргөө” орчим
- “Зүүн хүрээ” орон сууцны хороолол
- ХӨСҮТ, 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид багтжээ.
Засварын ажил долдугаар сарын 10-ныг хүртэл ес хоног үргэлжлэх аж. Нийслэлийн хэмжээнд дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил наймдугаар сарын 15-нд дуусна.
Төвлөрсөн дулаан хангамжийн шугам тоноглол насжилт, ашиглалтын түвшнээс хамааран жил бүр засвар хийх нь халаалтын улиралд гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









657676
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс