Нарны гүүрний урд хэсэгт тогтсон 6,800 тонн усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болгожээ
2024 оны 6 сарын 22
Улаанбаатар хот 1,250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй аж.
Иймд нийслэлийн хэмжээнд 3-4 хоног үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас үе шаттайгаар соруулж байна.
Тодруулбал Баянгол дүүргийн гуравдугаар хороо Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг найман албан хаагч таван автомашин механизмтай ажиллаж 6,800 тонн усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болгосон талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
657636
1 эможи
Зочин
2024-06-23 11:50
6800 тн гэдэг нь худлаа
Иргэн
2024-06-22 23:01
Нэгдсэн нэг төлөвлөлт байхгүй дураараа өндөржилтөө тогтоож түүнээс нь улбаатай авто замуудруугаа усаа хаядаг улс манайх л бна. Ядуу л гэж байгаач ус зайлуулах системтэй байдаг.
Зочин
2024-06-22 20:10
Тэгээл малнууд 50 метр яваад Сэлбэ голд аваачиж асгачихаад буцаж ирж соруулж байгаа юм. Монголоос бусад дэлхийн ямарч оронд 50 метр борооны ус зайлуулах шугамыг голруу дор нь хийчихнэ, коммунист Монголд л чадахгүй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс