Амралтын өдрүүдэд III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ

2024 оны 6 сарын 13

Arslan.mn

“Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус авто замын тэг байдал алдагдсан, суулт үүссэн хэсгийг засварлаж, асфальт бетоноор хучина. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657489
1 эможи

keyboard_arrow_up