Цэцэгт байгууламж дээр гишгэхгүй байхыг уриалав
Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар нийт 398,000 гаруй цэцэг тарьжээ.
Нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр мандарваа, тахиан залаа, хоёр төрлийн хайтан цэцэг, тасалгаанд ургадаг лили, алтан зул, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халганаа, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 10 орчим төрлийн цэцгүүдийг дэлгэжээ.
Иймд иргэд цэцэгт байгууламжийн хийцлэлтэй болгоомжтой харьцаж, гэмтээхүй, цэцэгт байгууламж дээр гишгэхгүй байхыг уриаллаа.