Чингэлтэй дүүргийн ёслол хүндэтгэлийн өргөөнд морин хуураа хүндэтгэн заллаа

2024 оны 5 сарын 24

Arslan.mn

уны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар дүүргийн ёслол хүндэтгэлийн өргөөнд морин хуураа хүндэтгэн заллаа.

Хүндэтгэн залж буй морин хуурыг Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн морин хуурч, “Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч В.Батзориг эгшиглүүллээ.

Ёслол хүндэтгэлийн өргөөнд залсан энэхүү 115см өндөр, 30 см өргөнтэй морин хуурыг дүүргийн 17-р хорооны иргэн, үйлдвэрлэл эрхлэгч, морин хуур урлаач 30 настай Б.Батбаатар гар аргаар урлаж хийсэн юм.

Ийнхүү хүн төрөлхтний соёлын биет бус өв, Монгол үндэсний бахархал болсон морин хуураа хүндэтгэн заллаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657298
0 эможи

keyboard_arrow_up