Чингэлтэй дүүргийн удирдлагууд одонтой ээжүүдэд ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2024 оны 5 сарын 31
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одон авсан ээжүүдээ өнөөдөр дүүргийн удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Дүүргийн 40 эхчүүд “Алдарт эх”-ийн 1-р одон авсан бөгөөд өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд хүлээн авлаа.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч З.Бямбажав, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн нар эхийн одонгоор энгэрээ мялаасан дүүргийн ээжүүдээ хүлээн авсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657297
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс