ТАНИЛЦ: Зургаадугаар сарын 1-ний Бямба гарагт хотын төв хэсгийн ХААГДАХ ЗАМУУД

2024 оны 5 сарын 30

Arslan.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Дэлхийн Монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулна. Засаг даргын захирамжийн дагуу зургаадугаар сарын 1-нд 08:00-20:00 цагийн хооронд хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийх юм байна.

Энэ жил төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа хоол хүнсний үйлчилгээг байршуулна.

Мөн талбайн урд талд байрлах автомашины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болно.

Баярын өдрөөр тодорхой чиглэл бүхий авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шохой зургийн уралдаан ч мөн болно.

Хөтөлбөр:

  • “Power expo” автомашины үзэсгэлэн
  • Урлаг соёлын тоглолт
  • Спортын 6 төрлийн тэмцээн уралдаан
  • “Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэн
  • E-спорт, Lego mindstorm, SIP зэрэг хөтөлбөрийг танилцуулах
  • Хүүхдийн хөгжлийн тэмцээн уралдаан, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа
  • Хүнс худалдаа үйлчилгээ.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657254
1 эможи

зочин
2024-05-30 15:32
Тааваар нь жаргаахгүй юмаа хогийн арга хэмжээ байна
keyboard_arrow_up