“Богд уулын орой дээр хүн нас барсан байна” гэх дуудлага бүртгэгджээ

2024 оны 5 сарын 27

Arslan.mn

Энэ сарын 26-ны өдөр нэр бүхий иргэний цахим хуудсанд "Гахай дархан эрхгүй" гэх тайлбартай цагдаагийн албаны тээврийн хэрэгслийн бичлэг нийтлэгджээ. Уг асуудалд цагдаагийн байгууллагаас тайлбар өгөв.

Уг тайлбарт "3406 УБА" улсын дугаартай "Nissan Patrol" загварын албаны тээврийн хэрэгсэл нь 2024 оны тавдугаар сарын 26-ны 08:00 цагт 102 тусгай дугаарт иргэнээс ирүүлсэн "Богд уулын орой дээр хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын тээврийн хэрэгсэл болно.

Иймд иргэд та бүхэн аливаа мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулж, үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээхийг зөвлөж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
3
ouch an post
3
confuse an post
angry an post
657152
14 эможи

keyboard_arrow_up