Орбитын замыг 23.00 цагт хаана

2024 оны 5 сарын 24

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас энэ сарын 27-ны өдрийн 07:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил, хөвөөний дүүргэлт, зорчих хэсгийн тэгшилгээг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн НЗДТГ-аас мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657134
0 эможи

keyboard_arrow_up