ҮЙЛ ЯВДАЛ: Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл өгнө

2024 оны 5 сарын 16

Arslan.mn

Гадаад Харилцааны Яаманд

09:00 цагт Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал болж байна. 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд

10:00 цагт “Монгол Улсын халдварт өвчний тандалт сэргийлэлтийн чиглэлийн судалгааны үр дүнг хуваалцах нь” сэдэвт семинар болно. Энэ үеэр КОЙКА-ийн сургалтын тэтгэлгээр 2021-2023 онд ХӨСҮТ-өөс сонгогдон сурч, магистрын зэрэг хамгаалсан эмч, мэргэжилтнүүдийн судалгааны үр дүнг танилцуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах туршлагаас танилцуулна.

Төрийн ордонд

10:00 цагт 2019 онд Шинжлэх ухааны ажилтнууд анхдугаар их хурлаа зохион байгуулж, таван жил тутамд нэг удаа чуулж байхаар тогтсон. Үүнтэй холбогдуулан хоёрдугаар их хурал болно.

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.

ХЭҮК-ын байранд

11:00 цагт  Хүний Эрхийн Үндэсний Комисс төлөөлөн нэхэмжлэл гаргах замаар хохирогчдын хохирол барагдуулах асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.

Гандантэгчэнлин хийдэд

11:00 цагт Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл өгнө. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Ардчилсан Намын дэргэдэх Хүний эрхийн хорооноос энэ оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад анхаарах асуудлаар Ардчилсан Намд шаардлага, бусад намд уриалга хүргүүлнэ.

11:30 цагт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас зарим улс төрийн намуудын сонгуулийн эрхийг цуцлах тухай мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс”-ийн хэвлэлийн танхимд

11:00 цагт Дэлхийн дартсын холбооны Ази тивийн аварга шалгаруулах цуврал тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулах талаар Монголын сонгодог дартсын холбооноос мэдээлэл хийнэ.

11:30 цагт Баянхонгор аймгийн Заг сумын нутагт ХХБ-ны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “сахал” Д.Эрдэнэбилэг, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын хамаарал бүхий компаниуд хууль зөрчсөн талаар болон “Херо” энтертайнментийн захирал Б.Баатар экологич Д.Туяаг үндэслэлгүйгээр гүтгэсэн тухай өргөдөл гомдлыг цагдаа, хууль хяналтын байгууллагууд хуулийн дагуу шалгахгүй, хариуцлага хүлээлгэхгүй байгаа тул МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан нутгийн иргэд мэдээлэл хийнэ.

САИН намын байранд

13:00 цагт САИН намаас Засгийн газарт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, цахилгааны үнийн өсөлт болон бусад асуудлаар шаардлага хүргүүлнэ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
656987
1 эможи

keyboard_arrow_up